Кореа Их Сургуулийн Ансан Эмнэлэг (고려대학교 안산병원) нь БНСУ-ын Кёнги мужийн Ансан хотод байрладаг, 1985 онд 100 ортойгоор байгуулагдсан бөгөөд 2025 онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн байна. Одоо тус эмнэлэг нь 767 ортой, Кёнги мужийн баруун өмнөд бүсийн цорын ганц дээд шатлалын нэгдсэн эмнэлэг болж өргөжсөн бөгөөд дэвшилтэт судалгаа, эмчилгээний төв болон хөгжиж байна.
-Хорт хавдар судлалын төв
Мэргэшсэн нарийн эмчилгээ: Улаан хоолойн хорт хавдар, Хөхний хорт хавдар, Цусны хорт хавдар, Уушгины хорт хавдар, Хүүхдийн хорт хавдар болон хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр нэг цэгийн үйлчилгээ болон талт цогц эмчилгээг хийж байна
-Зүрх судасны төв
Мэргэшсэн нарийн эмчилгээ: Зүрхний титэм судасны оношилгоо, ангиографи, стент суулгах мэс засал, зүрхний шигдээс, даралт ихсэлтийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт, зүрхний хэм алдагдал болон судасны өвчний мэргэшсэн эмчилгээ
-Тархины болон мэдрэлийн төв
Мэргэшсэн нарийн эмчилгээ: Тархины харвалт, тархины хавдар, мэдрэлийн үрэвсэлт өвчнүүд ,MRI, EEG зэрэг мэдрэлийн нарийн оношилгоо , Мэдрэлийн мэс засал (тархи болон нугас)
-Үргүйдлийн Төв
Мэргэшсэн нарийн эмчилгээ: Зохиомлоор үр тогтоох, Хуруу шилний үр шилжүүлсэн суулгах мэс ажилбар, Үр хөврөлийн крио хадгалалт, Үр суулгацын өмнөх генетикийн оношилгоо, үрийн сувгийн бөглөрөл болон наалдац, Өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, Умайн эндометриз гэх мэт. 1984 онд Солонгосын анхны эр бэлгийн эсийн банкийг байгуулж, дараа жил нь буюу 1985 онд хөлдөөсөн эр бэлгийн эсийг ашиглан анхны хуруу шилний хүүхдийн мэс ажилбарыг амжилттай хийсэн.
-Робот Мэс Заслын Төв
Мэргэшсэн нарийн эмчилгээ: Элэг цөс, Нойр булчирхай, Бүдүүн, шулуун гэдэс, Урологийн тасаг, Эх барих, Эмэгтэйчүүлийн тасаг, Ходоод дээд гэдэс, Хөх, Дотоод шүүрэл, Чих хамар хоолой, Толгой хүзүү, Цээжний хөндийн мэс засал гэх мэт
Онцлог давуу тал: Робот гарын олон янзын хөдөлгөөнөөр бичил инвазив мэс засал хийгддэг тул хурдан эдгэрч өдөр тутмын хэвийн амьдралдаа ордог.
-Эрхтэн Шилжүүлэн Суулгах Төв
Мэргэшсэн нарийн эмчилгээ: Бөөр шилжүүлэн суулгах, Элэг шилжүүлэн суулгах, Зүрх шилжүүлэн суулгах, Эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгах мэс засал, Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал
-Нэгдсэн шинжилгээний Төв
Онцлог давуу тал: Чадварлаг эмч, Хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, өвчлөл сэжиглэгдэх тохиолдолд амбултори үзлэгтэй холбогдох, Олон улсын эмчилгээний төв
VitalBeaem (Өндөр энерги бүхий цацрагийг ашиглан арьсыг гэмтээхгүй гүн болон өнгөц хавдрын эмчилгээ)
TrueBeamStX (Эрчимжүүлсэн цацрагийн хамгийн бага өртөлтөөр хэвийн эрхтнүүдийг хамгаална) Angiography, Magnetom Skyra, Iqon Spectral CT ,PET CT, SPECT CT
da Vinci Xi Surgical System, da Vinci
Манай байгууллага 2006 оноос хойш Солонгос улсыг зорих хүсэлтэй хүмүүст боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг үзүүлж ирсэн туршлагатай хамт олон юм.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2025 PSW LLC.