Бусан Их Сургуулийн эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Бусан Их Сургуулийн эмнэлэг нь 1956 оны 11 сард нээлтээ хийж сургалт, судалгаа, эмчилгээгээр анагаахын ШУ-ны хөгжил ба ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалан дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. 1,312 өвчтөний өрөөтэй дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлэг бөгөөд дотор, мэс засал, гэмтэл, шүд, Солонгосын уламжлалт эмнэлэг зэрэг нийт 30 гаруй эмчилгээний тасагтай ба 17 төрлийн өвчний дагнасан эмчилгээний төв, улсаас магадлан баталсан 7 төвийг ажиллуулж байна.
Бусан Их Сургуулийн эмнэлэг нь өвчтөний аюулгүй байдал ба эмчилгээ үйлчилгээний шилдэг чанарыг хүлээн зөвшөөрч Эрүүл мэндийн нийгмийн хамгааллын яамнаас 4 үечлэлтэй эмнэлгийн байгууллагаар болон 5 дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлгээр магадлан баталгаажуулсан. Мөн нийслэл бус хотоос цорын ганцаар 2 жил дараалан эмчилгээний чанарын үнэлгээгээр хамгийн өндөр шатны “1га шатлал” авсан

Тусгай төвүүд:

  • Бусан бүсийн хорт хавдрын төв: Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, судалгаа зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг.
  • Бүсийн гэмтлийн төв: Гэнэтийн осол, гэмтлийн үед яаралтай тусламж үзүүлдэг.
  • Бүсийн амьсгалын замын өвчний төв: Амьсгалын замын өвчний оношилгоо, эмчилгээнд төвлөрдөг.
  • Бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амны хөндийн эмчилгээний төв: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан амны хөндийн тусгай эмчилгээ үзүүлдэг.

 Мэргэшсэн чиглэлүүд

Эмнэлэг нь дараах мэргэжлийн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг:

  • Дотор өвчин судлал: Ходоод гэдэс, элэг, бөөр, уушги, зүрх судас, дотоод шүүрэл, халдварт өвчин зэрэг дотор эрхтний өвчнүүдийг оношлох, эмчлэх.
  • Мэс засал: Ерөнхий мэс засал, элэг, нойр булчирхай, бүдүүн гэдэс, бамбай булчирхайн хорт хавдар зэрэгт мэргэшсэн.
  • Зүрх судасны тасаг: Зүрхний өвчин, судасны эмгэгүүдийг оношлох, эмчлэх.
  • Мэдрэл судлал: Тархины цус харвалт, Паркинсоны өвчин, мэдрэлийн эмгэгүүдийг оношлох, эмчлэх.
  • Мэдрэлийн мэс засал: Тархины хавдар, нугасны эмгэгүүдийн мэс заслын эмчилгээ.
  • Хүүхдийн тасаг: Нярай болон хүүхдийн өвчнүүдийг оношлох, эмчлэх.
  • Эмэгтэйчүүдийн тасаг: Жирэмслэлт, төрөх, эмэгтэйчүүдийн өвчнүүдийг оношлох, эмчлэх.
  • Арьс судлал: Арьсны өвчнүүдийг оношлох, эмчлэх.
  • Нүд судлал: Нүдний өвчнүүдийг оношлох, эмчлэх.
  • Чих, хамар, хоолойн тасаг: Сонсгол, үнэрлэх, хоолой, толгой хүзүүний хавдар зэрэг эмгэгүүдийг оношлох, эмчлэх.
  • Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг: Сэтгэцийн эмгэгүүдийг оношлох, эмчлэх.
  • Яс, үе мөчний тасаг: Яс, үе мөчний өвчнүүдийг оношлох, эмчлэх.
  • Мэдээ алдуулалт ба өвдөлт намдаах тасаг: Мэс засал болон өвдөлт намдаах эмчилгээ.
  • Сэргээн засах эмчилгээний тасаг: Гэмтэл, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ.
  • Нефрологи (Бөөр судлал): Бөөрний өвчнүүдийг оношлох, эмчлэх.
  • Урологи: Шээсний замын болон нөхөн үржихүйн эрхтний өвчнүүдийг оношлох, эмчлэх.
  • Цацраг туяа эмчилгээний тасаг: Хорт хавдрын цацраг туяагаар эмчлэх.
  • Дүрс оношилгооны тасаг: MRI, CT, PET-CT зэрэг дүрс оношилгооны шинжилгээ.
  • Цөмийн анагаах ухаан: Цөмийн оношилгоо, эмчилгээ.
  • Эмгэг судлал: Эд, эсийн шинжилгээ, оношилгоо.
  • Лабораторийн оношилгоо: Цус, шээс, бусад биологийн шинжилгээ.
  • Ажлын орчны анагаах ухаан: Ажлын байрны эрүүл мэндийн үнэлгээ, зөвлөгөө.


Шилдэг эмчилгээний арга зүй

Арьсны хавдар –  Муз мэс засал /арьсны хамгийн тохирсон эмчилгээ, дотооддоо хамгийн олон удаа хийсэн/

Уушгины хавдар – Виртуал дотоод дурангийн навигаци систем /Амьсгалын замын захын эрхтэн өвчнийг оношлох , улсдаа анх удаа/

Хөхний хавдар- Нэг цэгийн хурдан оношлох систем /үзлэг оношилгоо, мэс засал 2 долоо хоногт багтаан хийнэ/

Робот мэс засал

2023 оны 11 сар Зүүн өмнөд бүстээ анх удаа Da vinci Si робот мэс заслын аппарат нэвтрүүлсэн.

2020 оны 2 сар Da vinci Хi нэмж нэвтрүүлсэн.  / Бусан, Өмнөд Кённам бүс нутгийн хэмжээнд анх удаа/

2023 оны 7 сар Бусан хотын бүс нутагт 3,000 удаагийн эмчилгээ хийсэн.

2024 оны 10 сар 4-р үеийн Робот Da vinci SP нэвтрүүлж дурангийн анх удаа 3 робот мэс заслын аппарат ажиллуулж байна.