Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь өрнийн анагаах ухаанд ууц нуруу, үе мөчний өвчнийг мэс заслын аргаар ихэвчлэн эмчилдэг.

Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь Өрнө-Дорнын анагаах ухааныг хослуулсан МЭС ЗАСЛЫН БУС ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ АРГАЧЛАЛЫГ нээж, өвчнийг голомтоос нь эрсдэлгүйгээр эмчлэх, бие организмыг өөрөөр нь нөхөн төлжүүлэх уламжлалт аргаар эмчилж байна.

 

Ууц нуруу, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар эмчлэх БНСУ-ын салбартаа тэргүүлэгч уламжлалт эмнэлэг

БНСУ-ын Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн Часэн уламжлалт эмнэлэг нь гадаад дотоодод 24 салбартай, 280 гаруй уламжлалт эмч нарыг 850 гаруй өвчтөн хэвтэж эмчлүүлэх хүчин чадалтай 30 гаруй салбар книникүүдэд томилон ажиллуулж байна.

Жилд дунджаар давхардсан тоогоор нэг сая гаруй удаагийн эмчилгээ хийдэг.Часэн эмнэлгийн уламжлалт эм, “Чүна” бариа засал, “Шинбару” эмтэй зүү болон Зөгийн хортой зүү зэрэг олон төрлийн эмчилгээний аргачлалаар ууц нуруу, үе мөчний өвчнийг голомтоос нь эмчилж байгаа бөгөөд жилд дунджаар давхардсан тоогоор нэг сая гаруй удаа, нийт 150 мянган иргэдийг эмчилж, Часэн эмнэлгийн 20 гаруй жил хуримтлуулсан туршлага ноу-хау дээр суурилсан эмчилгээг үр дүнтэйгээр хийж байна. Энэхүү арвин туршлага дээр тулгуурласан Солонгосын уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухаанчлах, системчлэх ажлыг зохион байгуулахын сацуу ууц нурууг мэс заслын бус аргаар эмчлэх боломж бололцоотойг дэлхий дахинд таниулахаар олон улсын хурал семинаруудад судалгааны ажлуудаасаа танилцуулж, салбарын мэргэшсэн сэтгүүл журналуудад хэвлүүлэн ажиллаж байна.

Дэд бүтэц

Часэн Солонгосын уламжлалт эмийн төв Тан Жон Вон

Байгалийн цэвэр гаралтай дээд зэргийн түүхий эдээр орчин үеийн эмийн үйлдвэрийн орчинд боловсруулсан Часэн уламжлалт эм

Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь чанарын шаардлага хангасан уламжлалт эм үйлдвэрлэхийн тулд эмийн ургамал болон суулгац үрд тогтмол ариутгал явуулж ажиллаж байна. Эмийн ургамал ургах газрын хөрсний шинжилгээг тогтмол явуулдаг бөгөөд байгальд ээлтэй аргаар тариалах, химийн бордоо болон хоргүй орчинд түүхий эдээ тариалан боловсруулж байна.

Гадаад дотоодын органик аж ахуйтай хамтран ажиллаж сайн чанарын түүхий эдийг импортлон оруулж ирж байна.


-Часэн Дүрст оношилгооны тасаг

X-ray, MRI, CT-гээс гадна ясны сийрэгжилт зэрэг сүүлийн үеийн дүрст оношилгооны төхөөрөмжийн тусламжтайгаар ууц нуруу, үе мөчний өвчнийг зөв оношилгоо хийн ажиллаж байна.

  • MRI

Босоо, хэвтээ зүсэлттэй байдлаар дүрст мэдээллийг хадгалж нурууны диск, мэдрэл болон булчин шөрмөс, нурууг хүрээлэх хэсгийг нарийвчилсан дүрслэлээр харуулах дүрс оношилгооны төхөөрөмж

  • CT: Компьютер томограф

Рентгений шинжилгээгээр харагддаггүй нурууны ясны хэсгүүдийг нарийвчлан харуулах, яс болон үе мөч, зөөлөн эд, дискний байдал болон ясны шохойжилт зэргийг харах бололцоотой дүрст оношилгооны төхөөрөмж

  • X-ray Рентген

Ууц нурууны ясны байдлыг дүрст хэлбэрээр оношлох бололцоотой төхөөрөмж.

  • Ultrasonography – Булчин ясны ЭХО

Ультра долгионоор мэдрэл, шөрмөс зэрэг нарийн ширхэгтэй эдийг дүрсээр илэрхийлэх бололцоотой төхөөрөмж. Дүрст бичлэг хэлбэрээр оношилгоог хийхэд булчин, үе мөч, яс болон шөрмөс холбоонсуудын хэвийн бус байдлыг ажиглах бололцоотой.

  • Яс сийрэгжилтийн оношилгоо

Тодорхой талбай доторх ясны нягтралыг тодорхойлж өгснөөр ясны сийрэгжилтийг тогтоодог оношилгооны төхөөрөмж.

  • Digital Infrared Thermal Imaging (DITI): Биеэс ялгарах дулаанаар оношилгоо хийх төхөөрөмж

Биеэс ялгарах дулаан, долгион зэргийг хянаж өвдөлттэй хэсэг болон хэвийн байдалтай хэсгүүдийг ялгааг өнгөт дүрсээс илэрхийлж харьцуулж өгөх бололцоотой дүрст оношилгооны төхөөрөмж.

  • Цус болон шээсний шинжилгээ

Бие организмын өөрчлөлтийг шууд илрүүлэх бололцоотой шинжилгээнүүд. Үрэвслийн хэмжээ, эмчилгээний үр дүн зэргийг эдгээр шинжилгээнүүдээр хамгийн богино хугацаанд мэдэж авах бололцоотой.

 

-Ууц нуруу, үе мөч судлалын хүрээлэн

Часэн ууц нуруу, үе мөч судлалын хүрээлэн нь мэс заслын бус эмчилгээг шинжлэх ухаан дээр суурилуулан хөгжүүлэх зорилготой байгуулагдсан Часэн эрүүл мэндийн сангаас санаачлан байгуулсан хараат бус бие даасан судалгааны байгууллага юм.

Одоогийн байдлаар БНСУ-ын Солонгосын Нугшибча/Ногоон загалмай эмнэлэг/-тай хамтран БНСУ-ын 04 тоот бүртгэлтэй шинэ бодисыг хамруулсан “Шинбару капсуль” эмийг худалдаанд гаргасан бөгөөд нурууны дискний улмаас хүчтэй өвдөлтийг богино хугацаанд намдаах “Хөдөлгөөнд зүүний эмчилгээ”-ний талаарх эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг салбартаа тэргүүлэх олон улсын сэтгүүл журналуудад хэвлүүлэн гаргаж шинэ эмчилгээний аргачлалуудыг шинжлэх ухаанчлах, солонгосын уламжлалт анагаах ухааныг дэлхий нийтэд таниулан сурталчлах үйлсийг хэрэгжүүлж байна.

 Олон Улсын Клиник

Эмчилгээний төрөл

Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг ууц нуруу, хүзүү, аарцаг болон бүх төрлийн үе мөчний өвчин, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээг

солонгосын уламжлалт анагаах ухааны аргачлалаар мэс заслын бус аргаар эмчилж байна.

Ууц нураа (Хүзүү болон нуруу)

  • Хүзүү нурууны диск зэрэг бүх төрлийн ууц нуруу, хүзүүний өвчин
  • Хүзүү нурууны ясны хэвийн бус байдал, мэс заслын дараах нөхөн сэргээх, яс булчин шөрмөс бэхжүүлэх зэрэг
  • Мэдрэл сэргээх, өвчин намдаах зэрэг мэдрэлийн чиглэлийн эмчилгээ (шулуун болон муруй хүзүү)
  • Толгой өвдөх, мөрөөр бадайрах зэрэг

Эрүү болон үе мөч (Эрүү, өвдөг, мөрний үе)

  • Эрүүний үеийн гажиг(нүүрний 2 талын баланс алдагдах, толгой өвдөх)
  • Үе мөчний шохойжилт болон бүх төрлийн үе мөчний өвчин
  • Өвдөгний үеийн эмгэг
  • Мөрний үе: Мөртэй холбоотой бүх төрлийн өвчин
  • Гар хөлийн бугуй
  • Түнх, аарцгийн гажиг, спортын бүх төрлийн бэртэл
  • Үеийн зөөлөн эд бэртэх, элэгдэх, рютатиз үе мөчний өвчин зэрэг

Дотор болон бусад эмнэлэг

  • Ходоодны өвчин, үрэвсэл,жин хасах болон архаг ядаргаа

Эмэгтэйчүүдийн клиник

  • Төрөхийн өмнөх нэмэлт тэжээл болон төрсний дараах тэнхрүүлэх болон PMS , эмэгтэйчүүдийн бүх төрлийн эмчилгээ