1969 онд нээгдсэн Дэрим Гэгээн Мэри эмнэлэг нь Хөхний хорт хадрын эмнэлэг, Бамбай булчирхайн төрөлжсөн эмнэлэг болон Цацраг хорт хавдрын төв, Эрүүл мэндийн багц үзлэгийн төв, Хоол боловсруулах эрхтний төв, Тархи мэдрэл дементийн төв, Нуруу үе мөчний нийт 5 төрөлжсөн төв, 20 эмчилгээний тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Ялангуяа Хөхний хорт хавдрын эмчилгээгээр алдартай эмч Ким Сон Вон тэргүүтэй Хөхний хорт хавдрын эмнэлэг нь салбар бүрийн мэргэжилтнүүд үе шаттайгаар эмчилгээний төлөвлөгөө гаргаж “Өвчтөн төвтэй хөхний хорт хавдрын эмнэлэг” болж дахин төрж, Бамбай булчирхай эмнэлэг нь радио долгионы мэс ажилбар болон бамбай булчирхайн хорт хавдрын мэс заслаар мэргэшсэн бөгөөд эмчилгээний арвин туршлага дээр үндэслэн БНСУ-г төлөөлөх бамбай булчирхайн эмнэлэг болж чадсан.
Дэрим Гэгээн Мэри эмнэлэг байрлалтай Сөүл хотын ЁнДёнПо дүүрэг нь БНСУ-ын засгийн газраас “Ухаалаг эмнэлгийн онцгой бүс” болгон тогтоосон бөгөөд “Гадаад өвчтөнүүдэд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ” үзүүлдэг, аялал жуулчлалын арвин нөөц, худалдааны төв дэлгүүр, зочид буудал зэрэг цогц системтэй болно.
Нийт эмчилгээний 20 тасагт 46 мэргэшсэн эмч нар ажиллаж байна. Эмчилгээнээс эхлээд шинжилгээ, оношилгооны дараах мэс засал хүртэл нэг цэгийн үйлчилгээг авах боломжтой.
Хөхний хорт хавдрын эмнэлэг, Бамбай булчирхайн эмнэлэг нийт 2 төрөлжсөн эмнэлэг болон Цацраг туяа хорт хавдрын төв, Эрүүл мэндийн багц үзлэгийн төв, Хоол боловсруулах эрхтний төв, Тархи мэдрэл дементийн төв, Нуруу үе мөчний төв нийт 5 төрөлжсөн төв ажиллуулдаг.
Манай байгууллага 2006 оноос хойш Солонгос улсыг зорих хүсэлтэй хүмүүст боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг үзүүлж ирсэн туршлагатай хамт олон юм.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2025 PSW LLC.