Качон их сургуулийн Гил эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Качон их сургуулийн Гил эмнэлэг нь 1958 онд И Гил Ё эх барих эмнэлгээс үндэслэн хагас зуун жилийн турш эх оронч үзлийг эрхэмлэн хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн. 1987 онд Солонгост анх удаа OCS (Order Communication System) буюу захиалгын системийг нэвтрүүлж улмаар гол салбарын мэргэшсэн төвүүдийг байгуулсан. 1987 онд мэргэшсэн бие даасан эмнэлгийн систем болох хавдрын төв, зүрх судасны төв, эмэгтэйчүүдийн төв, нүдний тасаг, чих хамар хоолойн тасаг, түргэн тусламжийн төв болон шүдний эмнэлгийг төв байрны хамт ашиглалтад оруулсан бөгөөд мэргэжлийн оношилгоо эмчилгээний “Качон тархины төв”-ийг байгуулсан. Түүнчлэн 3.0T MRI, дижитал Angio, Dual Source CT, PET-CT, дижитал маммографи зэрэг олон төрлийн тусгай эмнэлгийн тоног төхөөрөмжтэй бөгөөд 64 зүсэлттэй MDCT төхөөрөмжийг Солонгост анх удаа нэвтрүүлсэн. “Бид судалгаанд үндэслэсэн, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг чухалчилсан эмнэлэг байгуулна” гэсэн зорилготойгоор өвчин тус бүрд зориулагдсан тусгай мэргэшсэн төвүүдээр дамжуулан төрөлжсөн, бусдаас ялгаатай эмчилгээний тогтолцоог бий болгон, үйлдвэр академийн хамтын ажиллагааны хүрээнд судалгаа шинжилгээ боловсруулалтын системийг бий болгон, үйлчлүүлэгчдэд ээлтэй, тохь тухтай эмнэлэг, бүтээлч болон чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.

 

Ерөнхий мэдээлэл

  • Байгуулагдсан он: 1958 он
  • Байршил: БНСУ, Инчон хот, Намдонг дүүрэг
  • Жилд хүлээн авдаг өвчтөн: 1.5 сая гаруй
  • Жилд хийдэг мэс засал: 25,000 гаруй
  • Эмч нарын тоо: 532 (278 эмч, 254 оршин суугч эмч)
  • Ажилтнуудын нийт тоо: 2,700 гаруй

 

Мэргэшсэн чиглэлүүд ба тусгай төвүүд

Качон Их Сургуулийн Гил Эмнэлэг нь дараах чиглэлүүдээр мэргэшсэн:

  • Зүрх судасны төв: Зүрхний өвчний оношилгоо, эмчилгээ
  • Качон тархины төв
  • Шүдний эмнэлэг
  • Хорт хавдрын төв: Хорт хавдрын оношилгоо, эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн эмнэлэг: Жирэмслэлт, төрөх, эмэгтэйчүүдийн өвчнүүд
  • Нүд ба чих, хамар, хоолойн төв: Нүд, чих, хамар, хоолойн өвчнүүд
  • Гэмтэл, яаралтай тусламжийн төв: Осол гэмтэл, яаралтай тусламж
  • Сэтгэцийн эрүүл мэндийн төв: Сэтгэцийн эмгэгүүд
  • Хүүхдийн төв: Хүүхдийн өвчнүүд
  • Гастроэнтерологийн төв: Ходоод гэдэсний өвчнүүд
  • Мэдрэлийн төв: Тархины өвчнүүд
  • Сэргээн засах эмчилгээний төв: Сэргээн засах эмчилгээ

Технологи ба судалгаа

  • 11.74T MRI: Супер өндөр нягтралтай MRI төхөөрөмжийг амжилттай суурилуулсан.
  • AI тусламжтай оношилгоо: “Dr.Answer” системийг ашиглан хиймэл оюун ухаанд суурилсан колоноскопи оношилгоо хийдэг.
  • Watson for Genomics: Геномын мэдээлэлд суурилсан оношилгоо, эмчилгээний системийг нэвтрүүлсэн.

Олон улсын өвчтөнүүдэд зориулсан үйлчилгээ

Качон Их Сургуулийн Гил Эмнэлэг нь олон улсын өвчтөнүүдэд дараах үйлчилгээг санал болгодог:

  • Олон улсын өвчтөнүүдийн төв: Гадаад өвчтөнүүдэд зориулсан тусгай төвөөр дамжуулан англи, орос, хятад хэлээр үйлчилгээ үзүүлдэг.
  • Онлайн зөвлөгөө: Гадаад өвчтөнүүдэд зориулсан онлайн зөвлөгөө, эмчилгээний үйлчилгээ үзүүлдэг.
  • Эмнэлгийн аялал жуулчлал: Гадаад өвчтөнүүдэд зориулсан эмнэлгийн аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг.

Амжилт, үнэлгээ

  • 2023 оны Яаралтай тусламжийн байгууллагын үнэлгээ: БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яамнаас зохион байгуулсан үнэлгээнд хамгийн өндөр A зэрэглэл авч, улсын хэмжээнд тэргүүлсэн.
  • JCI (Joint Commission International) магадлан итгэмжлэл: Олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг болохыг баталгаажуулсан.
  • Newsweek сэтгүүлийн “Дэлхийн шилдэг эмнэлгүүд 2021” жагсаалт