Эйч плас Янгжи эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан 350 өвчтөний ортой, Сөүл хотын Гван-Аг дүүрэгт байрлах нэгдсэн эмнэлэг юм.
Тус эмнэлэг нь 1976оноос эхлэн 40жилийн турш ойролцоох орон нутгийн эрүүл мэндийг сахин хамгаалж, эмчилгээг хариуцан ажиллангаа тогтвортой хөгжлийг хичээнгүйлэн эрэлхийлж өнөөг хүрлээ.
Эйч плас ( ‘H+’ = ‘H Plus’ ) Янгжи эмнэлгийн ‘ H ’ нь Hope-Хүсэл найдвар, Humanity-Хүмүүнлэг хүн төрөлхтөн, Healing-Илааршил эдгээлт гэсэн утгаар “Өвчтөн үйлчлүүлэгчдийнхээ хамтаар нэгэн насны итгэл найдварыг хуваалцан, хүн төрөлхтний оршин тогтнохуйн дотно сэтгэлээр илааршил эдгэрэлтийг түгээх ” гэсэн утгатай бөгөөд , ‘ Plus ’ нь “Илүү ихийг, хамтын хүчээр, хамгийн сайн руу тэмүүлнэ ” гэсэн утга учрыг илтгэнэ.
Хоол боловсруулах эрхтний төв
Умайн булчингийн хавдрын төв
Сээр нуруу болон үе мөчний төв
Нуруу болон хүзүүний диск (жийргэвчийн эвэрхий), нурууны мурийлт, нурууны сувгийн нарийсалт, бага зүсэлттэй нурууны дурангийн мэс засал, лазерын дискний мэс засал (өдөртөө хийлгэх боломжтой), нугаламын шахалтаас үүссэн хугарал, толгой болон хүзүүний гэмтэл, нугасны хавдар, тархины цус алдалт, тархины гэмтлийн эмчилгээ
Энгийн мэдээ алдуулалт, хэсгийн мэдээ алдуулалт, судасны мэдээ алдуулалт, өвчин намдаалтын эмчилгээ
Хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ
Хавдрын нэгдсэн төв
Манай байгууллага 2006 оноос хойш Солонгос улсыг зорих хүсэлтэй хүмүүст боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг үзүүлж ирсэн туршлагатай хамт олон юм.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2025 PSW LLC.