МизМеди эмнэлэг

Эмнэлгийн Танилцуулга

МизМеди эмнэлэг нь дэлхийн жишигт нийцсэн технологи бүхий үргүйдлийн төв, аюулгүй амаржихад зориулсан төрөх төв, төрсний дараах бусад өвчнийг эмчилдэг мэргэжлийн клиник эмчилгээ зэрэг мэргэшсэн системтэй эмнэлэг юм. Умайн фиброма, өндгөвчний уйланхай, эндометриоз, аарцгийн наалдац, умайн гадуурх жирэмслэлт, эндометрийн полип зэрэг эмэгтэйчүүдийн олон өвчний 90 гаруй хувийг ил задгай мэс засалгүйгээр жилд дунджаар 7000 эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг хийдэг ба жилд 2000 орчим үр шилжүүлэн суулгах мэс засал хийж, үүнээс 50 гаруй хувийн амжилттай жирэмслэлт жил бүр 4000 орчим төрөлт эх барин авч, 390000 амбулаторийн өвчтөн хүлээн авдаг.

Үндсэн үйлчилгээ, мэргэшсэн төвүүд

  1. Анагаах ухааны тасгууд
  • Эмэгтэйчүүдийн эмнэлэг (Гинекологи)
  • Жирэмслэлт ба төрөлтийн төв
  • Үргүйдлийн эмчилгээний төв (iDream Clinic)
  • Хүүхдийн эмнэлэг
  • Дотор өвчний тасаг
  • Гэр бүлийн анагаах ухаан
  • Мэс заслын тасаг
  • Урологи
  • Мэдээ алдуулалт ба өвдөлт намдаах тасаг
  • Оношилгооны тасаг
  • Хөх ба бамбай булчирхайн төв
  • Хоол боловсруулах эрхтний дурангийн төв
  • Эрүүл мэндийг дэмжих төв
  • үтрээний нөхөн сэргээх клиник
  1. Үргүйдлийн эмчилгээ
  • IVF (in vitro fertilization – үр шилжүүлэн суулгах)
  • IUI (intrauterine insemination – умайн хөндийд үр суулгах)
  • COH (Controlled Ovarian Hyperstimulation – өндгөвчийн хяналттай өдөөлт)
  • Эмбрион ба үрийн шингэний хөлдөөх
  • ICSI, Assisted Hatching, Fragment Removal, Oocyte Activation зэрэг микроманипуляци
  • PGD (Pre-implantation Genetic Diagnosis – үр суулгахын өмнөх генетикийн оношилгоо) 

Онцлог, давуу талууд

  • Олон улсын стандарт: МизМеди эмнэлэг нь JCI (Joint Commission International) олон улсын чанарын гэрчилгээтэй бөгөөд энэ нь эмнэлгийн үйлчилгээний өндөр чанарыг баталгаажуулдаг.
  • Туршлагатай эмч нар: 80 гаруй өндөр мэргэшсэн эмч, 600 гаруй үйлчилгээний ажилтантай. Тэдгээр нь эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр олон жилийн туршлагатай.
  • Олон улсын өвчтөнд ээлтэй үйлчилгээ: Англи, хятад, орос, монгол хэл дээр үйлчилгээ үзүүлэх боломжтой. Эмнэлгийн орчуулагчид, эмнэлгийн бичиг баримтын орчуулга зэрэг үйлчилгээг санал болгодог.
  • Орчин үеийн тоног төхөөрөмж: Сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр дэвшилтэт технологийг ашигладаг.