БНСУ-д байрлах Мёнжи эмнэлэг нь эмчилгээний 33 тасаг, төрөлжсөн мэргэжлийн 28 төв, 24 тусгай клиник, 680 хэвтэх ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж аппаратыг суурилуулан, дэвшилтэд анагаах ухааны технологийг хэрэгжүүлэн эмчилгээний орчныг сайжруулсаар байна. Ханян их сургуультай дадлага сургалтын хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна АНУ-н хамгийн шилдэг эмнэлэг болох Мэюу клиниктэй Солонгос улсдаа анх удаа хамтын үзлэг эмчилгээг хийн өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна.
Элэг, бөөр шилжүүлэн суулгах, тархи зүрх судасны, хими эмчилгээ, мэс засал, мэс заслын төрлийн эмчилгээг голчлон хийж байгаа бөгөөд MERS, Корона зэрэг дэлхий нийтийг хамарсан халдварт өвчнийг эмчлэх чадвараараа Солонгос улсдаа төдийгүй салбартаа хамгийн шилдэг эмнэлэг болж чадсан.
Мёнжи эмнэлэг нь Өмнөд Солонгосоос анх удаа Mayo Clinic Care Network-д нэгдсэн эмнэлэг бөгөөд энэ нь эмч нар нь Mayo Clinic-ийн мэргэжилтнүүдтэй цахим зөвлөгөө авах, эмчилгээний мэдээлэл солилцох боломжтой болсон гэсэн үг юм.
Манай байгууллага 2006 оноос хойш Солонгос улсыг зорих хүсэлтэй хүмүүст боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг үзүүлж ирсэн туршлагатай хамт олон юм.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2025 PSW LLC.