Сөүл Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Сөүл Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг (Seoul National University Hospital, SNUH) нь БНСУ-ын хамгийн нэр хүндтэй, олон улсын жишигт нийцсэн гурван шатлалт их сургуулийн эмнэлэг юм. Энэ эмнэлэг нь 1885 онд анх Jejung эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Солонгосын анагаах ухааны хөгжлийн гол тулгуур байгууллага байсаар ирсэн.

Ерөнхий мэдээлэл

  • Байршил: Сөүл хот, Жонгно-гу, Ёнгеон-донг
  • Орны тоо: 1,625 (гол салбар)
  • Ажилтнууд: 1,950 гаруй эмч, нийт 7,150 орчим ажилтан
  • Өдөр тутмын үзлэг: 9,000 гаруй амбулаторийн өвчтөн, 1,700 орчим хэвтэн эмчлүүлэгч

 

Сөүлийн Их Сургуулийн Эмнэлгийн давуу тал

Солонгос улсын хамгийн анхны тэргүүлэх зэргийн улсын эмнэлэг

-Солонгос ангаахын салбарын шилдэг боловсон хүчинтэй

-Солонгос анагаах ухааны хөгжил дэвшлийг тодорхойлогч

-Солонгос төрийн дээд албан хаагчдыг эмчлэх албан ёсны эрхтэй.

Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүний нөөц

 Солонгосын шилдэг анагаах ухааны их сургууль

– Дэлхийн нэр хүндтэй олон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бэлтгэн гаргасан.

– Жилд 2000 гаруй эрдэм шинжилгээний ажлыг SCI (Sciences Citation Index)-д хэвлэн нийтлүүлдэг.

Солонгосын хамгийн баталгаатай, итгэмжлэгдсэн эмнэлэг

– Солонгосын эрүүл мэндийн мэргэжлийн хяналтын төвөөс сонгон шалгаруулдаг тэргүүлэгч эмнэлгээр жил дараалан шалгарсан.

– Солонгосын Засгийн Газраас магадлан итгэмжлэгдсэн анхны эмнэлэг.

– 2013 онд Солонгосын ерөнхийлөгчийн нэрэмжит ‘ Тэргүүлэгч Эрүүл Мэндийн Байгууллага ‘ шагналаар шагнагдсан.

Олон улсын анагаах ухааны хөгжлийг чиглүүлэн дэмжигч

– Арабын Нэгдсэн Эмират Улсын  ‘Шейх Халифагийн нэрэмжит эмнэлэг ‘- ийн менежментийг хариуцан ажилладаг.

– Хятадын Янжи эмнэлэгт, эмнэлгийн удирдлагын дотоод системийг нэвтрүүлэн, зөвлөх үүрэг гүйцэтгэдэг.

– Саудын Араб улсын зургаан том эмнэлэгт эмнэлгийн орчин үеийн дотоод сүлжээний мэдээлэл  технологийн системийг нэвтрүүлэн хариуцан ажилладаг.

– Олон улсын эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг.

Эрүүл биед саруул ухаан оршино

Сөүлийн Их Сургуулийн Эмнэлгийн Олон Улсын Эмчилгээний Төв

Сонгох шалтгаан

  1. Сөүлийн Их Сургуулийн Эмнэлгээр үйлчлүүлж буй гадаад иргэдэд түргэн шуурхай эмнэлгийн үйлчилгээг хүргэх.
  2. Орчин үеийн шинжлэх ухаанд тулгуурласан  баталгаат оношилгоо эмчилгээг нэг цэгээс авах.
  3. Гадаадаас зорин ирж буй тухайн үйлчлүүлэгчийн шашин шүтлэг, соёлын онцлогийг харгалзан хүндэтгэн ажиллах.
  4. Мэргэжлийн эмчээс цаашдын эмчилгээний төлөвлөгөөний талаарх урьдчилсан мэдээлэл авах
  5. Англи, Хятад, Монгол, Орос, Испани, Япон зэрэг олон хэлээр эрүүл мэндийн мэргэжлийн орчуулгын үйлчилгээг хүргэх.

 

Үйлчилгээ

  • Жилд дунджаар 80 гаруй орны 30,000 гаруй гадаад иргэдэд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг.
  • Найрсаг, Хүнлэг, Итгэлт үйлчилгээг хүргэх.
  • Олон улсын төлбөрийн картаар эмчилгээний төлбөр тооцоог хийх боломжтой.
  • Гадаадаас хандсан үйлчлүүлэгчдэд мэргэжлийн тасгийн эмч эмчилгээний төлөвлөгөөтэй холбоотой хариу илгээх үйлчилгээг үзүүлэх боломжтой

Сөүлийн Их Сургуулийн Эмнэлгийн World-Class цогцолборууд

Төв эмнэлэг

  1. Мэдээгүйжүүлэлт, өвчин намдах тасаг
  2. Зүрх судасны төв
  3. Арьс өнгөний тасаг
  4. Түргэн тусламжийн тасаг
  5. Өрхийн эмчилгээний тасаг
  6. Мэс заслын тасаг
  7. Дотрын тасаг

Хавдрын эмнэлэг

  1. Өсвөр насны хүүхдийн хавдрын төв
  2. Тархины хавдрын төв
  3. Хөхний хавдрын төв
  4. Мөгөөрсөн хоолойн дурангийн төв
  5. Цусны хорт хавдрын төв
  6. Бүдүүн гэдэсний хавдрын төв
  7. Мөчдийн болон сээр нурууны хавдрын төв
  8. Ходоодны хавдрын төв
  9. Эмэгтэйчүүдийн хавдрын төв
  10. Нэгдсэн эмчилгээний төв
  11. Хоол боловсруулах эрхтний дурангийн төв
  12. Элэгний хавдрын төв
  13. Уушгины хавдрын төв
  14. Химийн эмчилгээний төв
  15. Нойр булчирхай, цөсний хавдрын төв
  16. Туяа эмчилгээний төв
  17. Арьсны хавдар/ Арьсны химийн эмчилгээний төв
  18. Нуруу нугасны хавдрын төв
  19. Бамбай булчирхайн төв
  20. Толгой хүзүүний хавдрын төв / Бамбай булчирхайн, Амны хөндий Толгой хүзүүний хавдар
  21. Урологи болон түрүү булчирхайн хавдрын төв

Хүүхдийн Эмнэлэг

  1. Хүүхдийн ерөнхий эмчилгээний тасаг
  2. Нярайн тасаг
  3. Хүүхдийн харшил, уушгины тасаг
  4. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг
  5. Хүүхдийн дотоод шүүрлийн тасаг
  6. Хүүхдийн хоол боловсруулах болон хоол тэжээлийн тасаг
  7. Хүүхдийн цусны хавдрын тасаг
  8. Хүүхдийн дархлаа судлалын төв
  9. Хүүхдийн халдвар судлалын төв
  10. Хүүхдийн бөөрний төв
  11. Хүүхдийн мэдрэлийн төв
  12. Хүүхдийн сэтгэц мэдрэл сэтгэл зүйн тасаг
  13. Хүүхдийн мэдээгүйжүүлэлт, өвчин намдах тасаг
  14. Хүүхдийн арьсны тасаг
  15. Хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасаг
  16. Хүүхдийн нүдний тасаг
  17. Хүүхдийн яс үе мөч, гэмтэл согог заслын тасаг
  18. Хүүхдийн чих хамар хоолойн  тасаг
  19. Хүүхдийн гоо засал, нөхөн сэргээх физик эмчилгээний тасаг
  20. Хүүхдийн мэс заслын тасаг
  21. Хүүхдийн цээжний хөндий, зүрх судасны мэс заслын тасаг
  22. Хүүхдийн урологийн тасаг
  23. Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн тасаг
  24. Солонгосын яс шилжүүлэн суулгах төв
  25. Сэтгэц судлалын төв
  26. Бөөрний төв
  27. Өсвөр үе болон хүүхдийн хавдрын төв
  28. Өсвөр насны хүүхдийн зүрхний төв
  29. Хүүхдийн астма, харшлын төв
  30. Хүүхдийн мэдрэлийн эмнэл зүйн төв
  31. Ховор тохиолдох эмгэгт өвчтөний төв