СүнЧонХян Анагаах Ухааны төвийн сүлжээ Хурдан хугацаанд өндөр дэвшилтэт хүрсэн СүнЧонХян их сургуулийн анагаах ухааны төв нь СүнЧонХян их сургуулийн харъяа 4-н эмнэлэгтэй бөгөөд нийт 3000 ортой
СүнЧонХян Сөүл эмнэлэг нь одоо 32 эмчилгээний тасагтай, 730 гаруй хүний ортой бөгөөд 1800 гаруй эмнэлгийн мэргэжилтэн ажилчдаас бүрдэх ба түүний дотор 200 мэргэжлийн профессорууд өвчтөний эмчилгээ, судалгааны боловсрол хөгжлийн салбарт хичээнгүйлэн зүтгэж байна.
Мэс засал: Ерөнхий мэс засал, элэг, нойр булчирхай, бүдүүн гэдэс, бамбай булчирхайн хорт хавдар зэрэгт мэргэшсэн.
Мэдрэл судлал Тархины цус харвалт Паркинсоны өвчин, мэдрэлийн эмгэгүүдийг оношлох, эмчлэх.
Эмэгтэйчүүдийн тасаг Жирэмслэлт, төрөх, эмэгтэйчүүдийн өвчнүүдийг оношлох, эмчлэх.
Сүнчонхян Сөүл Эмнэлэг нь дараах тусгай төвүүдтэй:
Шагнал
Эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн байгууллагаар шалгарч 2018онд эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын үнэлгээнд Сөүлээс 1-р байрт, улсын хэмжээнд 2-р байр эзэлснээр өндөр төвшний чанартай үйлчилгээтэйгээ батлан харуулсан.
2018онд эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн эмчилгээний чанарын төвшнийг өндрөөр үнэлж 3жилийн турш 1-р байранд орсон бөгөөд өндөр зэрэглэлийн 322 нэгдсэн эмнэлэг дундаас 12-р байрт орсон.
Ийнхүү СүнЧонХян Их сургуулийн Сөүл эмнэлэг нь хэмжээний хувьд том биш боловч төр засгийн бодлогод идэвхтэй оролцож бодит хичээл зүтгэлийн хүчээр хөгжиж ирэхийг зэрэгцээ, өвчтөн болон эмнэлгийн ажилчид бүгдийн сэтгэлд нийцтэй, хамтдаа хөгжих (Go Higher) хөгжлийн зорилттой, хамгийн шилдэг эмнэлэг болохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
Манай байгууллага 2006 оноос хойш Солонгос улсыг зорих хүсэлтэй хүмүүст боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг үзүүлж ирсэн туршлагатай хамт олон юм.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2025 PSW LLC.