Сүн Чон Хян эмнэлэг нь 2001 оны 2 сард анхны үзлэг эмчилгээгээ эхэлсэн ба эмнэлгийн үндэс суурийг тавьсан доктор Со Сог Жу агсаны баримталж байсан “Хүнийг хайрлах’ сэтгэл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна.
8 жилийн дотор “Нэгдсэн эмнэлэг” болон өргөжиж Улсдаа анхны “Цус сэлбэхгүйгээр элэг шилжүүлэн суулгах мэс засал”-ыг амжилттай хийсэн ба бүс нутгийн яаралтай тусламжийн төв нь Улсдаа 2 дугаарт эрэмбэлэгддэг. Мөн Da Vinci Xi робот мэс заслаар Улсдаа хамгийн богино хугацаанд 2000 удаагийн мэс заслыг хийж гүйцэтгэсэн . Эмчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаагаар БНСУ-д 1-рт орсон тэргүүлэх зэрэглэлийн эмнэлэг юм.
Сүн Чон Хян эмнэлгийн “MEDI O CARE” хөтөлбөрөөр зайнаас эмчилгээний дараа хяналт хийлгэх (алсын зайн зөвлөгөө, шинжилгээний хариу уншуулах зэрэг)
Эмчилгээний өмнөх болон дараах “Soonchunhyang Aftercare programm” хяналт тусламж үйлчилгээ авах боломжтой.
Манай байгууллага 2006 оноос хойш Солонгос улсыг зорих хүсэлтэй хүмүүст боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг үзүүлж ирсэн туршлагатай хамт олон юм.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2025 PSW LLC.