БНСУ СӨҮЛ, ЯНЬЯН ХОТУУДЫН АЯЛАЛ Е-ВИЗТЭЙ АЯЛАЛ

Аяллын онцлог

Бид энэхүү аяллаараа БНСУ-ын Сөүл болон Яньян хотуудаар аялан БНСУ-ын аялал жуулчлалын төв цэгүүдээр зочлонгоо алжаалаа тайлан амрах боломжтой юм. Мөн та БНСУ-ын тэргүүлэгч 30 жилийн туршлагатай шинжилгээний төвд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдан өөртөө хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Аяллын хөтөлбөр

Баасан гараг
Өдөр/ Оройн хоол
УЛААНБААТАР – ЯНЬЯН
00:00 цагаас Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудал цугларч
бүртгэл хийлгээд, 02:00 цагийн шууд нислэгээр БНСУ-ын Яньян хот
руу ниснэ. Хил гаалиар нэвтэрсний дараа хөтөчтэй уулзаж аялал
эхэлнэ. Өдрийн хоолоо орон нутгийн ресторанд зооглох бөгөөд
Яньян хотын эртны түүхт Наксан Хийдэд зочилж, дараагаар нь
Наксан далайн эрэгт очиж, цагийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн
хоолны өмнө Яньян хотын уламжлалт захаар зочилж, дараагаар нь
зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна

Бямба гараг
Өглөө/ Өдөр/ Оройн хоол
Яньян – Сөүл хот
Өглөөний цайны дараа Сорак уулын байглийн цогцолборт газарруу
хөдлөнө. БНСУ-д байрлах олон үзэсгэлэнт уулсын нэг болох Сорак
уул, түүний ойролцоох Гвонгимсүк хавцлаар кабль машинаар
зугаалах, мөн Сынхвэнса хийдэд зочилно. Өдрийн хоолоо замдаа
зооглоод Дэбхан боомтод байрлах гэрэлт цамхагийг үзэн дурсгалын
зураг татуулна.
Сөүл хотод оройн хоолоо идээд, зочид буудалдаа бүртгэл хийлгэн
амарна

Өглөөний цай
Эдгээр өдрүүд нь чөлөөт өдрүүд бөгөөд та бүхэн өөрсдийн
хөтөлбөрийн дагуу өдрөө өнгөрөөх боломжтой юм.
Дээрх өдрүүдэд хөтөч, тээврээр үйлчилэхгүй бөгөөд та бүхэн
өөрсдийн хөтөлбөрөөр аялахаараа онцлог юм.

Ням гараг
Өглөө/ Өдөр/ Оройн хоол
СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Дараагаар нь Хотын аяллaa
эхлүүлнэ. Алдарт Намсан цамхагруу гарч, хосуудын хайраа хадгалан
үлдээдэг цоожнуудаас бүрдсэн хайрын ханыг үзэж, Сөүл хотыг
тольдон харах боломжтой.
Өдрийн хоолоо зооглож, дараагаар нь Инсадонг хуучны гудамжаар
зугаална. 600 гаруй жилийн турш нэг янзаараа байх энэхүү гудамж
нь Солонгос улсын түүхийг өөртөө бүхэлд нь шингээн үлдсэн байдаг.
Сонсү гудамжинд зочилно. Энэхүү гудамж нь орчин үеийн залуусын
чөлөөт цагаараа хамгийн их зочилдог газруудын нэг бөгөөд
сонирхолтой кофе шопууд, дэлгүүрүүд олноороо байрладаг гэдгээрээ
алдартай юм.
Оройн хоолны өмнө Банпо гүүрэнд зочилно. Энэхүү гүүр нь өдөр бүр
4-5 удаа тоглогддог гэрэл болон усан шоугаараа алдартай билээ.
Дараагаар нь буудалдаа ирж амарна.

Пүрэв гараг
Өглөө/ Өдөр/ Оройн хоол
СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цай буудалдаа ууна. Дараагаар нь Солонгосын хааны
ордонд зочилж, үндэсний хувцас Ханбуг өмсөн зугаалаарай (Ханбуг
өмсөх нэмэлт төлбөр 15$).
Ерөнхийлөгчийн хөх ордонг гаднаас нь харна.
Эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээрээ алдартай Солонгос улсын
хүн орхойдойн музейгээр зочилж, мөн гоо сайхны бүтээгдэхүүний
дэлгүүр, нэмэлт тэжээл гэх мэт зүйлсийг худалдан авах боломжтой.
Орой нь Мёндун гудамжаар зугаална. Мёндун гудамж нь олон
төрлийн дэлгүүрүүд, хоолны газрууд гээд цагийг зугаатай өнгөрүүлэх
бүхий л боломжоор дүүрэн газар билээ.

Баасан гараг
Өглөө/ Өдөр/ Оройн хоол
Сөүл – Яньян хот аялал
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Буудлын өрөөгөө хүлээлгэн
өгөөд Соянганг шилэн гүүрэнд зочилно. Соянг голын дээгүүр 174м
өндөрт байрлах 150м урттай энэхүү шилэн гүүр нь эрч хүчтэй,
эрсдэлд дуртай хүн бүрийн заавал зочлох газруудын нэг юм. Мөн
Гангчон уулын дугуйгаар дугаална (1 дугуй 4 хүн).
Яньян хотод эргэн ирээд зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Бямба гараг
Өглөөний хоол
Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд
нисэх онгоцны буудалруу явна.
07:30 цагт хөөрөн 10:00 цагт газардана.
Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын онгоцны буудалд
газардсанаар дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Аяллын нэмэлт мэдээллүүд

  • Нислэгийн тийз
  • Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ,
    хоол
  • Монгол хэлтэй орчуулагч, нутгийн
    хөтөч
  • Автобус үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын гэнэтийн
    ослын даатгал
  • 1гб хэмжээтэй гадаад аяллын дата
    сим

Аяллын үнэд багтаагүй зүйлс

  • Зочид буудалд ганцаараа орвол
    нэмэлт төлбөр төлнө
  • БНСУ-н визний хураамж, түүнтэй
    холбоотой зардлууд
  • Чөлөөт өдрийн хоол, унааны
    зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн
    үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн
    зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
    45$ хүн бүр аялалын сүүлийн
    өдөр өгнө
  • Эрүүл мэндийн шинжилгээний
    төлбөр

Аяллын үнэ