Жанжиажэ-7 шөнө 8 өдрийн аялал

Аяллын хөтөлбөр

Аялагчид цагт 07:00 Жанжинь "Дарь эх", "Сарыг хазаж буй алтан бах" зэрэг өөр өөр хэлбэртэй төстэй өвөрмөц чулуун тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

Өглөөний цайны дараа 08:00 цагт Гранд хавцлын үзэсгэлэнт газар -ыг үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.

Өглөөний цайны дараа Хятадын уламжлалт анагаах ухааны клиниктай танилцна.

7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1358м өндөртэй "Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам"-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.

Өглөөний цайны дараа 08:00 цагт цайны ордоноор зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж"Аватар" киноны зураг авалтыг хийсэн ууланд очно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолбор газраар зугаална.

Тэн-миль галерей (Shili Gallery) нь Энэ газар нь өвөрмөц чулуун хадны үзүүр, ногоон байгальтай уулс, гайхамшигт байгалийн үзэмжээрээ алдартай. Галерей нь ойролцоогоор 7.5 км урттай бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Жанжиажие уулсын байгалийн цогцолборт ордог.

Өглөөний цайны дараа Автобустай Чандэ хот руу явж, Тоорын цэцэгт хүрээлэн хотын үзэмжийн бүстэй танилцна.

Өглөөний цайны дараа АвтобусаарЖанжиажэ руу явж, дараа нь чөлөөт цаг.

11:30цагаас зочид буудлаа цугларч нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө. 14:30 цагаас онгоцондоо сууж Улаанбаатарын зүг ниснэ.

Аяллын үнэд багтсан зүйлс

  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс

  • Аяллын үнэд багтсан зүйлс-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Аяллын үнэ