Туркийн 3 хотын аялал

Аяллын онцлог

Газар дундын тэнгисийн эрэгт 5 одтой зочид буудалд амрах. Агуу их түүхт Турк орны 3 хотоор аялах

Аяллын хөтөлбөр

Аялагчид өглөөний 10:00 цагийн МИАТ OM161 рейсийн нислэгээр Туркийн Истанбул хотыг зорин тив алгасан ниснэ. Туркийн цагаар өдрийн 14:20 цагт Истанбул хотод буугаад Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья хот руу орон нутгийн нислэгээр ниснэ. Хил гааль нэвтэрсний дараа зочид буудалдаа байрлан оройн хоолоо идээд амарна.

Өглөөний цайны дараа Газар дундын тэнгисийн эрэг дээр орших аялал жуулчлалын төв Анталья хотоор аяллаа эхлүүлнэ. Хотын зүүн хэсэгт очиж байгалийн үзэсгэлэнт Дюдень хүрхрээг үзэж сонирхоно. Мөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийх боломжтой. Анталья хотын алдартай Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрүүдээр ч мөн адил зочилно. Дараа нь аялагчид усан онгоцны круз аялал хийнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирээд амрах болно.

Уг өдөр нь чөлөөт өдөр ба өглөөний цайгаа уусны дараа усан онгоцны аялал хийж, зочид буудлын усан сан, спа төв зэргээр үйлчлүүлж, далайн эрэгт амарч, биеэ шаран өөрийн хүссэнээр өдрийг өнгөрүүлэх боломжтой. Мөн өөрсдийн сонголтоор шөнийн круз аялалд гарж болно: 50 $ - том хүн, 30$ - хүүхэд

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Памуккале руу автобусаар явна. Өдрийн хоолоо замдаа орон нутгийн ресторанд идээд зорьсон газартаа ирэн зочид буудалдаа оройн хоолоо идээд амарна.

Агаарын бөмбөлгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлгийн үнэ – 150 доллар/ Өглөөний цайгаа уусны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн алдарт Ариун хот хэмээх “Hierapolis- Pamukkale”-д зочилно. Энд МЭ-200 онд баригдсан 20.000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурь, музей, чулуужсан цохио бүхий өвөрмөц тогтоц бүхий хүний биед хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан зэргийг үзнэ. Мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно (нэмэлт төлбөртэй). Өдрийн хоолоо нутгийн ресторанд зооглоод Турк улсын алдарт дарс, олив тосны үйлдвэрлэл, үүсэл, түүх, хөгжил зэрэгтэй танилцах ба аялагчид амталгаа худалдаа хийх боломжтой. Оройн хоолоо зочид буудалдаа идээд амрах болно.

Өглөөний цайны дараа Денизли хотын нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгээд Истанбул хот руу ниснэ. Хил гааль нэвтэрсний дараа зочид буудалдаа байрлаад Хар тэнгис болон Мармарын тэнгисийг зааглах Ази Европыг холбосон Босфорын хоолойгоор усан онгоцоор аялна. Дараа нь 17-р зууны үеийн Туркийн уран барилгын өвөрмөц төрхийн илэрхийлэл болсон Хөх сүм буюу Султан Ахметын сүмийг үзэн сонирхоно. Мөн эртний Ромын үеийн гладиаторуудын тулааны талбар байсан, "Египетийн багана”, “Могой багана” бүхий хуучин “Ипподром” буюу одоогийн “Султан Ахметын”–н талбайгаар зочилж, дурсгалын зургаа татуулна. Мөн дэлхийн хамгийн том, эртний захуудын нэг болох Османы эзэнт гүрний үед байгуулагдсан Гранд Базаар зах орж турк улсын түүх соёлын онцлог, худалдааны уламжлалтай танилцах болно. Оройн хоолоо зочид буудалдаа идээд ама

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайны дараа аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл томоохон худалдааны төвүүдээр явж худалдаа хийх, Туркийн алдартай халуун усны газарт орж, амарч алжаалаа тайлах боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх болно.

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Истанбул хотын нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлээд Ази Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн 16:10 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд ниснэ. Улаанбаатарын цагаар 05:30 цагт хөшигтийн хөндий дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Аяллын үнэд багтсан зүйлс

  • УБ-Истанбул 2 талын нислэгийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
  • Орон нутгийн нислэгийн тийз
  • 4,5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс

  • Аяллын үнэд багтсан зүйлс-ээс бусад зардал
  • Клеопатрагийн бассейнд орох такс
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Нутгийн хөтчийн гарын мөнгө 15 ам.доллар
  • Агаарын бөмбөлөгт суух такс

Бэлтгэх зүйлс

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь тухайн улсын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос/) доошгүй байна./
  • 18 нас хүрээгүйхүүхэдтэйяваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Иргэний үнэмлэх
  • Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, өвчин намдаах эм, даралтны аппарат, гавар гэх мэт/
  • Хувийн хэрэгцээний зардал:Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (америк доллар байвал зохимжтой ) доод тал нь 500 орчим доллар. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/, олон улсын карт, нутгийн хөтчид өгөх гарын мөнгө – 25 ам.доллар /задгайгаар/
  • Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас авч явах. Хөнгөн нимгэн зуны хувцас, аяллын үед хэрэглэх хөлд эвтэйхэн гутал, углааш, нарны малгай, усны хувцас, гэх мэт зуны хувцас тохиромжтой
  • Аяны хэрэгсэл:  Цоожтой цүнх, чемодан /урт+өргөн+өндөр 3 талын хэмжээсний нийлбэр нь158см-ээс илүүгүй/  Камер, аппарат, цэнэглэгчгар, утас, зөөврийн цэнэглэгч (10000mAh-с ихгүй) зэрэг  Хуурай нойтон салфетка, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл  Өөрийн хэрэглэдэг оо, сойз, саван, шампунь, гоо сайхны хэрэгслүүд  Овор багатай шүхэр  Нарны шил, нарны тос  Шумуулны тос  Амны хаалт

Аяллын үнэ