Хайнан Саняа шууд нислэгтэй аялал /Бямба гараг бүр/

Аяллын онцлог

Азийн Хавай Хайнан арлын аяллаар үзэсгэлэнт далайн эрэг, усан парк, халуун рашаанд амарна. Мөн Хайнан арлын үзэсгэлэнт газруудаар аялна

Аяллын хөтөлбөр

Аялагчид Бямба гарагийн орой 22:10-с Номхон далай дээр байрлах Газрын диваажин хэмээн алдаршсан Хайнан арлын Саняа хотруу 5 цагийн шууд нислэгээр нисэн хүрнэ. Энэ өглөө тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Өглөөний цайны дараа Хайнан арлын алдарт сувдны дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа бид усан онгоцны аялалдаа гарна. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

Өглөөний цайны дараа олон төрлийн брендүүд нэг дор байрлах Outlet худалдааны гудамжаар хүссэнээрээ шоппинг хийнэ. Саняа хотын хамгийн өндөр цэг болох Зайсан толгой нь 400 метрийн өндөрт байрладаг бөгөөд Саняа хотын үзэмжийг хамгийн өндөр цэг дээрээс харна. Оргил өөд агаарын дүүжингээр явах зуураа уул, далайн гайхамшигт зураглалийг тольдон харна.

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьгал дунд нэвтэрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.

Өглөөний цайны дараа Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аялалаа хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамлуудаас гадна биологи, газарзүй, одон орон судлалын олон төлийн нөөц баялагтай. Түүнчлэн хүний гараар бүтсэн 30 метрийн өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно. Мөн аялагчид маань шилэн давцан дээрээс Яалун буланг бүтнээр нь тольдон харж байгалийн сайхныг мэдрэх болно. Мөн энэ өдөр Хайнаны алдарт Акулын тосны үйлдвэртэй танилцана.

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Аялагчид Ням гарагийн үүрийн 04:10-с Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. УБ-хотод 09:10-д бууна.

Аяллын үнэд багтсан зүйлс

  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
  • Аяллын дата сим

Аяллын үнэд багтаагүй зүйлс

  • Аяллын үнэд багтсан зүйлс-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Аяллын үнэ