БНСУ СӨҮЛ, ЯНЬЯН ХОТУУДЫН АЯЛАЛ “ВИЗГҮЙ” АЯЛАЛ

Аяллын онцлог

Бид энэхүү аяллаараа БНСУ-ын Сөүл болон Яньян хотуудаар аялан БНСУ-ын аялал жуулчлалын төв цэгүүдээр зочлонгоо алжаалаа тайлан амрах боломжтой юм. Мөн та БНСУ-ын тэргүүлэгч 30 жилийн туршлагатай шинжилгээний төвд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдан өөртөө хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Аяллын хөтөлбөр

Баасан гараг
Өдөр/ Оройн хоол
УЛААНБААТАР –ЯНЬЯН
00:00 цагаас Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудал цугларч
бүртгэл хийлгээд, 02:00 цагийн шууд нислэгээр БНСУ-ын Яньян хот
руу ниснэ. Хил гаалиар нэвтэрсний дараа хөтөчтэй уулзаж аялал
эхэлнэ. Өдрийн хоолоо орон нутгийн ресторанд зооглох бөгөөд
Яньян хотын эртны түүхт Наксан Хийдэд зочилж, дараагаар нь
Наксан далайн эрэгт очиж, цагийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн
хоолны өмнө Яньян хотын уламжлалт захаар зочилж, дараагаар нь
зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна.

Бямба гараг
Өглөө/ Өдөр/ Оройн хоол
Яньян – Сөүл хот
Өглөөний цайны дараа Сорак уулын байглийн цогцолборт газарруу
хөдлөнө. БНСУ-д байрлах олон үзэсгэлэнт уулсын нэг болох Сорак
уул, түүний ойролцоох Гвонгимсүк хавцлаар кабль машинаар
зугаалах, мөн Сынхвэнса хийдэд зочилно. Өдрийн хоолоо замдаа
зооглоод Дэбхан боомтод байрлах гэрэлт цамхагийг үзэн дурсгалын
зураг татуулна.
Сөүл хотод оройн хоолоо идээд, зочид буудалдаа бүртгэл хийлгэн
амарна.

Ням гараг
Өглөө/ Өдөр/ Оройн хоол
СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Дараагаар нь Хотын аяллaa
эхлүүлнэ. Алдарт Намсан цамхагруу гарч, хосуудын хайраа хадгалан
үлдээдэг цоожнуудаас бүрдсэн хайрын ханыг үзэж, Сөүл хотыг
тольдон харах боломжтой.
Өдрийн хоолоо зооглож, дараагаар нь Инсадонг хуучны гудамжаар
зугаална. 600 гаруй жилийн турш нэг янзаараа байх энэхүү гудамж
нь Солонгос улсын түүхийг өөртөө бүхэлд нь шингээн үлдсэн байдаг.
Сонсү гудамжинд зочилно. Энэхүү гудамж нь орчин үеийн залуусын
чөлөөт цагаараа хамгийн их зочилдог газруудын нэг бөгөөд
сонирхолтой кофе шопууд, дэлгүүрүүд олноороо байрладаг гэдгээрээ
алдартай юм.
Оройн хоолны өмнө Банпо гүүрэнд зочилно. Энэхүү гүүр нь өдөр бүр
4-5 удаа тоглогддог гэрэл болон усан шоугаараа алдартай билээ.
Дараагаар нь буудалдаа ирж амарна.

Даваа гараг
Өглөө/ Өдөр/ Оройн хоол
НАМИ АРАЛ
Өглөөний цай буудалдаа уугаад Нами арлыг зорино.
Энэхүү арал нь бид бүгдийн сайн мэдэх Өвлийн хайрын дуу (Winter
sonata) цувралын зураг авалтыг хийсэн гэдгээрээ алдартай газар юм.
Мөн энэхүү арал нь 2006 онд соёлын тусгаар тогтнолоо зарласан
гэдгээрээ онцлог бөгөөд өөрсдийн төрийн далбаа, төрийн дуулал, бүр
иргэний үнэмлэхтэй гэнэ.
Дараагаар нь Нами аралд байрлах бяцхан Итали тосгонд зочилоод,
Сөүл хотруу буцаж, алдарт Дүн дэ мүн захаар зугаална.

Мягмар гараг
Өглөө/ Өдөр/ Оройн хоол
СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайны дараагаар Сөүл хотод зочилсон хүн бүрийн заавал
зочлох газар Starfield номын сан, болон их дэлгүүрт зочилно. 2016м2
талбай эргэн тойрон дүүрэн номоор хүрээлэгдсэн гайхалтай орчин
таныг угтан авах болно.
Өдрийн хоолны дараа Everland паркаар зугаална. Олон төрлийн
тоглоом, амьтны хүрээлэн бүхий энэхүү парк таныг огт уйдахгүй
шүү.

Лхавга гараг
Өглөө/ Өдөр/ Оройн хоол
СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ
Буудалдаа өглөөний цайгаа уугаад HiKR underground байгууламжид
зочилно. К-поп, Драма, Солонгос орчин үеийн соёлыг сонирхогч
залууст зориулан байгуулагдсан энэхүү газар тө өөрөө дууны
клипэнд тоглож, киноныхоо дүрд хувирна гээд боддоо?
Дараагаар нь Иксондон хуучны кофе шопуудын гудамжинд зочилно.
Солонгос үндэсний хуучны барилгуудаас бүрдэх энэхүү гудамжид
орчин үеийн уур амьсгал, хуучны уур амьгал хослон байдгаараа
залуусын заавал очих газруудын нэг болоод байгаа билээ.
Хюндэй их дэлгүүрээр худалдан авалт хийж, дараагаар нь Хондэ
гудамжаар зугаална

Пүрэв гараг
Өглөө/ Өдөр/ Оройн хоол
СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цай буудалдаа ууна. Дараагаар нь Солонгосын хааны
ордонд зочилж, үндэсний хувцас Ханбуг өмсөн зугаалаарай (Ханбуг
өмсөх нэмэлт төлбөр 15$).
Ерөнхийлөгчийн хөх ордонг гаднаас нь харна.
Эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээрээ алдартай Солонгос улсын
хүн орхойдойн музейгээр зочилж, мөн гоо сайхны бүтээгдэхүүний
дэлгүүр, нэмэлт тэжээл гэх мэт зүйлсийг худалдан авах боломжтой.
Орой нь Мёндун гудамжаар зугаална. Мёндун гудамж нь олон
төрлийн дэлгүүрүүд, хоолны газрууд гээд цагийг зугаатай өнгөрүүлэх
бүхий л боломжоор дүүрэн газар билээ.

Баасан гараг
Өглөө/ Өдөр/ Оройн хоол
Сөүл – Яньян хот аялал
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Буудлын өрөөгөө хүлээлгэн
өгөөд Соянганг шилэн гүүрэнд зочилно. Соянг голын дээгүүр 174м
өндөрт байрлах 150м урттай энэхүү шилэн гүүр нь эрч хүчтэй,
эрсдэлд дуртай хүн бүрийн заавал зочлох газруудын нэг юм. Мөн
Гангчон уулын дугуйгаар дугаална (1 дугуй 4 хүн).
Яньян хотод эргэн ирээд зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Бямба гараг
Өглөөний хоол
Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд
нисэх онгоцны буудалруу явна.
07:30 цагт хөөрөн 10:00 цагт газардана.
Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын онгоцны буудалд
газардсанаар дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Аяллын нэмэлт мэдээллүүд

  • Аяллын зардалд багтсан:- Нислэгийн тийз
  • Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ,
    хоол
  • Монгол хэлтэй орчуулагч, нутгийн
    хөтөч–
  • Автобус үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын гэнэтийн
    ослын даатгал
  • 1гб хэмжээтэй гадаад аяллын дата
    сим

Аяллын үнэд багтаагүй зүйлс

  • Зочид буудалд ганцаараа орвол
    нэмэлт төлбөр төлнө
  • БНСУ-н визний хураамж, түүнтэй
    холбоотой зардлууд
  • Чөлөөт өдрийн хоол, унааны
    зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн
    үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн
    зардал —
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
    45$ хүн бүр аялалын сүүлийн
    өдөр өгнө
  • Эрүүл мэндийн шинжилгээний
    төлбөр

Аяллын үнэ